← Бүх зөвлөгөө

Mac дээр дэлгэцийн зураг авах (Schreenshot)

А.Даваасүрэн
Mac дээр дэлгэцийн зураг авах (Schreenshot)
Mac дээр хэрхэн дэлгэцийн зураг авах хэд хэдэн үр дүнтэй аргыг хүргэе.
OS X дээр дэлгэцийн зургийг хэдэн товчны хослолоор хийх боломжтой.
Арга 1. Command + Shift + 3: Дэлгэцийн зургийг бүхэлд нь авч файл болгон десктоп дээр хадгална.

Арга 2. Command + Shift + 4 тэгээд тухайн талбайг сонгоно: Тухай талбайн зургийг авч файл болгон десктоп дээр хадгална.

Арга 3. Command + Shift + Control + 3 Хэрвээ зургаа заавал десктоп дээр хадгалахгүй түр санах ойд (clipboard) хадгалахыг хүсвэл дээрх командтай Control товчыг хамт дарна. Үүний дараа та хүссэн газраа Command+V товчлуур дарснаар таны авсан зураг хуулагдаж гарч ирэх болно.

Leopard болон түүнээс хойших хувилбаруудад хэд хэдэн нэмэлт боломжийг оруулж өгсөн байдаг. Command + Shift + 4 эсвэл Command + Shift + Control + 4 дарахдаа тухай товчыг авалгүй дарсаар байвал дараах үйлдлүүдийг хийх болно:
-Space, дарахад тухайн сонгосон хэсгийн хэмжээг цоожилж хулганаараа гүйлгэх боломжтой болно.
-Shift, сонгосон хэсгийн зөвхөн нэг захыг тохируулна.
-Option, сонгосон хэсгийн төвийг гортигны зүү болгон авч хэмжээг өөрчлөнө.