Асуулт, хариулт

Та манайд хандсанаар дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Refurbished Products: Өөрийн хэрэгцээнд тохирсон баталгаат /Refurbished/ бүтээгдэхүүнийг бололцоот үнээр худалдан авах;
  • SmartCare гишүүнчлэл: Apple-ийн бүтээгдэхүүний мэргэжлийн засвар, сургалт, тохиргоо, үйлчилгээг шуурхай авах боломжтой SmartCare үйлчилгээний гишүүнчлэлд багтах;
  • SmartCare+ гэрээт үйлчилгээ: Байгууллага болон гэр бүлийнхээ интернэт, дотоод сүлжээ, принтер болон Apple-ийн бүтээгдэхүүний тасралтгүй ажиллагаа, өгөгдөл мэдээллийн аюулгүй байдлыг мэргэжлийн багт гэрээлэн даатгах боломжтой SmartCare+ үйлчилгээ;
  • Walk-In Support: Apple-ийн бүтээгдэхүүний хэвийн ажиллагаанд тулгарсан аливаа асуудлаа манай үйлчилгээний төвд авчран /Walk-In Support/ засвар, тохиргоо, зөвлөгөө үйлчилгээ авах;
  • Trade-in: Хэрэглэж байсан төхөөрөмжөө мэргэжлийн үзлэг, үнэлгээний дагуу төлбөрт тооцуулж сайжруулах /Trade-in/ болон биднээр заруулах боломжтой.

Та манай үйлчилгээний төвөөс өндөр стандарт, шалгуур хангаж, ажиллагааг нь баталгаажуулсан "Certified Refurbished" Apple-ийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Үүнд iPhone гар утас, Airpods, AppleWatch, iPad, iPad Pro, Macbook, Macbook Air, Macbook Pro, iMac худалдаалж байна. Өөрийн хэрэглээнд тохирсон чанартай, баталгаат бүтээгдэхүүнийг боломжит үнээр авах нь таны өөртөө оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байх болно.

АНУ-ын бараа бүтээгдэхүүнд тавигдах чанарын стандарт шаардлага бусад улсынхтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Жишээ нь: Та iPhone гар утсыг зүүн өмнөд азийн халуун дулаан уур амьсгалтай орны Apple дэлгүүрээс худалдан авсан бол тухайн улсынхаа цаг уурын нөхцөлд тохируулан хийсэн байдаг. Иймд манай улсын өвлийн хүйтэн цаг агаарын орчинд гадаа явж байх үед цэнэг хураагуур /батерей/ цэнэгээ огцом алдаж царцсанаас болж унтардаг. Америк стандартын хувьд цаг агаарын хүйтэн нөхцөл байдалд цэнэг хураагуур нь тэсвэрлэх стандартыг илүү сайн хангасан байдаг. Ихэнхи тохиолдолд хэрэглэгчдийн толгойг эргүүлдэг зүйл бол үйлдвэрлэгч нь "Made In China" гэсэн бичиглэл байдаг. Дэлхийн том брэнд бүтээгдэхүүний дийлэнхи үйлдвэрлэл БНХАУ-д байдаг. Нэг үйлдвэрт үйлдвэрлэдэг боловч аль улсын зах зээлд ямар стандартын дагуу нийлүүлэхээс хамааран хийгдэх материалын сонголт болон зарим функцийн тохиргоо /жишээ нь: БНСУ стандартартад зураг дарах үйлдэл хийхэд зургийн аппаратны дуу чангаар зайлшгүй дугардаг/ ялгаатай байдаг. Та шинэ, өндөр үнэтэй бүтээгдэхүүн авахын оронд АНУ-аас ирсэн Pre-Owned буюу “хэрэглэж байсан” бүтээгдэхүүнийг авснаар техник үзүүлэлт, хэрэглээний нөхцөл шаардлагад бүрэн нийцсэн баталгаат бүтээгдэхүүнийг боломжийн үнээр авч, хэмнэсэн мөнгөөрөө нэмэлт хэрэгцээгээ хангах боломжтой. Жишээлбэл: Та шинэ Macbook Pro зөөврийн компьютер авах мөнгөөр ижил үзүүлэлт бүхий Pre-Owned Macbook Pro+iPad+Airpods авах боломжтой болох юм. Энэ бол ухаалаг буюу “Смарт” худалдан авалт.

Та манай засварын төвд өөрийн биеэр ирж өгөгдөл, мэдээллээ хуулбарлан авч, форматлуулан хэрэгцээт програмаа суулгуулж, аливаа тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Та тав тухтай орчинд чанасан кофегоор үйлчлүүлэн хүлээнгээ өөрийн хүссэн тохиргоо, үйлчилгээгээ хийлгэн, нэмэлт сургалт, зөвлөгөө авч болно. Мөн өөрийн ашиглаж буй бүтээгдэхүүнтэй сайтар хоршиж Таны амьдралыг илүү хялбар зохион байгуулалттай болгох нэмэлт бүтээгдэхүүний зөвлөгөө авч, таатай нөхцлөөр худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж байна.
Байгууллага болон гэр бүлийнхээ хэрэгцээний интернэт, дотоод сүлжээ, хэвлэх, хувилах төхөөрөмж болон Apple-ийн бүтээгдэхүүний аюулгүй, тасралтгүй ажиллагааг мэргэжлийн багт гэрээлэн даатгах SmartCare+ үйлчилгээг бид санал болгодог.
Та өөрийн ажил, гэртээ дуудлагаар засвар үйлчилгээ авах боломжтой. Ингэхдээ та манай зөвлөхтэй утсаар болон онлайнаар урьдчилан холбогдож хэрэгцээ шаардлагаа тодорхойлсны дагуу бэлтгэл ажлыг хангуулснаар нэг дор асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болно. Ингэснээр олон дахин дуудлага өгөх, удаан хугацааны хүлээлт үүсэхгүй болно. Улаанбаатар хотод хаана байрлалтайгаас шалтгаалан үзүүлэх үйлчилгээний хөлс дээр нэмэгдэх дуудлагын үйлчилгээний хөлс харилцан адилгүй байна.
Хувь хүний мэдээлэл, аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл. Бид таны бүтээгдэхүүнийг хариуцлагатайгаар хүлээн авч, баталгаажуулан, аюулгүй нөхцөл байдлыг ханган үйлчилгээ үзүүлэх бөгөөд мэргэжлийн засвар үйлчилгээг тохирсон хугацаанд хийж гүйцэтгэн, танд хүлээлгэн өгөх болно. Та засварын үйл явцын талаар манай цахим хуудсаас статусыг /tracking/ харах боломжтой.

Манай цахим хуудас дээрхи Засварын статус шалгах хэсгээр та засварын дугаараа оруулан /оношлогоо, засвар, сэлбэг захиалга г.м./ явцын мэдээллийг тодорхой тайлбарын хамт хүссэн үедээ шалгах боломжтой.

  • Таны үнэ цэнэтэй мэдээлэл болон Apple хэрэгсэлд бид өөрийн мэт хүндэтгэлтэй, анхааралтай хандаж, мэргэжлийн түвшинд баримтжуулан хүлээлцсэнээр хариуцлагатай, сэтгэл амар байдлыг мэдрүүлнэ.
  • Та үйлчилгээний хүсэлтээ утсаар, онлайн цахим хуудсаар болон үйлчилгээний төв дээр ирж өгөх боломжтой. Бүхий л харилцаа нэгдсэн системд бүртгэгдэн хадгалагддаг /CRM/ тул нэг ойлголцол бүхий хялбар, ойлгомжтой харилцааг мэдэрнэ.
  • Үйлчилгээний үйл явц /статус/ ямар шатандаа явж байгаа талаар хүссэн үедээ харж болох ба манай систем автомат, үнэн бодит мэдээллээр таныг хангана.

Үнэ цэнэтэй зүйлээ илүү бүтээмжтэй ашигла. Дөнгөж Windows-оос Apple Макинтош /Mac OS/ үйлдлийн системд шилжсэн хэрэглэгчдэд шилжилтийн гол ойлголтуудын /ажиллах зарчим, програм суулгалт, товчлуурын хослолын ялгаа г.м./ бэрхшээл үүсдэг. Энэ нь цаашлаад худалдан авалтдаа сэтгэл хангалуун бус байх, ажлын бүтээмжид хүртэл сөргөөр нөлөөлөх нь бий. Та санаа зовох хэрэггүй, Аpple бол маш энгийн, илүү үнэ цэнэтэй гайхалтай бүтээгдэхүүн болохыг бид богино хугацаанд Танд мэдрүүлнэ. Apple-ийн бүтээгдэхүүний функц-ууд болон хэрхэн үр дүнтэй, ухаалаг хэрэглэх талаар ганцаарчилсан, танхимын болон онлайн сургалт явуулдаг. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хуваарийг SmartCare фэйсбүүк хуудас, инстаграм, цахим хуудаснаа байршуулах учир та утсаар болон онлайнаар бүртгүүлэн оролцох боломжтой.

Боломжтой. Таны Apple бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт болон ашиглалтын нөхцөл байдалд манай мэргэжилтнүүд нарийн үзлэг хийн, үнэлгээ өгсний үндсэн дээр тогтоогдсон үнийг үндэслэн, Таны хэрэгцээт бүтээгдэхүүний худалдан авалтад зөрүү тооцуулан хэмнэлт үзүүлэх /voucher/ боломжтой.
Боломжтой. Таны Apple бүтээгдэхүүн техникийн үзүүлэлт болон ашиглалтын нөхцөлийн хувьд тодорхой шалгуурыг хангаж байгаа тохиолдолд /манай мэргэжилтнүүд нарийн үзлэг, үнэлгээ хийх шаардлагатай/ бид цахим, хуудас болон дэлгүүртээ байршуулан маркетинг хийж, зорилтот худалдан авагчид SmartCare Refurbished хэлбэрээр баталгаат хугацаа, борлуулалтын дараах үйлчилгээний хамт санал болгодог. Ингэснээр та хэрэглэж байсан бүтээгдэхүүнээ худалдахын тулд худалдан авагчтай уулзах, үзүүлэх, үнэ тохиролцох зэрэг бэрхшээлийг мэргэжлийн баг хамт олны тусламжтайгаар төвөггүй шийдүүлэх боломжтой. Энэ нь Таны цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ, худалдан авагчаа олж, хамгийн боломжит үнээр зарах нөхцлийг бүрдүүлнэ. Үүний тулд борлуулалтын үнийн дүнгээс 5% шимтэл төлөхөд л хангалттай.
Та өөрийн Apple-ийн бүтээгдэхүүнээ хаанаас авснаас үл хамааран SmartCare үйлчилгээг авах боломжтой. Үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүнээ асуудалгүй, хурдан ажиллагаатай, бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ашиглахад SmartCare туслах болно.
Хэрэглээний болон мэргэжлийн хүссэн програмыг бид хувь хүн ба байгууллагад албан ёсны лицензтэйгээр нийлүүлэх болно. Та манай утсаар Apple зөвлөхтэй холбогдон хэрэгцээ шаардлагадаа тохирсон үйлчилгээг авах боломжтой. Илүү мэргэжлийн, ёс зүйтэй, сэтгэл ханамжийг чухалчилсан, аюулгүй байдлыг бид эрхэмлэнэ.
Та аль ч банкны харилцагч байсан манай байгууллагатай хамтран ажилладаг Хаан, Хас, Капитрон, Төрийн банкны лизингээр худалдан авалт хийх боломжтой.
Манай байгууллагатай хамтран ажилладаг Хаан, Хас, Капитрон, Төрийн банкны орон нутаг дахь дурын салбарт хандаж лизингээр худалдан авалт хийх боломжтой.
Та өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авч баталгаажуулсны дараа бид аюулгүй байдлыг хангасан хайрцганд бэлдэж орон нутгийн шуудан тээвэрт өгч явуулах боломжтой.