← Дэлгүүр рүү буцах

Эрх зүйн баримт

Засвар, үйлчилгээний нөхцөл

“Эйч Ди Эс” ХХК нь SmartCare.mn цахим хуудас болон өөрийн албан ёсны сувгуудаар дамжуулан Apple болон DJI төхөөрөмж хэрэглэгчдэд мэргэжлийн оношилгоо, засвар, сургалт, үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг.

Үйлчлүүлэгч нь SmartCare.mn цахим хуудасны “Засварын хүсэлт илгээх” хэсэгт төхөөрөмжийн болон өөрийн холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж хүсэлт илгээснээр засварын захиалга үүснэ. Мөн салбар төвд биечлэн ирэх, цахим сувгуудаар болон утсаар холбогдох зэрэг SmartCare-ийн албан ёсны сувгаар үүссэн засварын хүсэлтэд энэхүү нөхцөл нэгэн адил хамаарна.

Үйлчлүүлэгч нь энэхүү нөхцөлтэй танилцаж, засвар үйлчилгээ авах хүсэлт илгээсэн, төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн, эсхүл үйлчилгээ авсан тохиолдолд энд дурдсан эрх, үүрэг, төлбөрийн нөхцөл, баталгаа, хариуцлагын заалтыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Шинэчилсэн огноо: 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр

Нэг. Үйлчилгээний ерөнхий нөхцөл

Үйлчилгээний нөхцөл нь “Эйч Ди Эс” ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэнэ/ болон үйлчилгээ болох smartcare.mn сайтын харилцагч, үйлчлүүлэгчдийн /цаашид “Үйлчлүүлэгч” гэнэ/ хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.

Үйлчилгээний нөхцөл нь үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох бөгөөд үйлчилгээний нөхцөлтэй танилцаагүй тохиолдолд гарсан бүх асуудлыг үйлчилгээний нөхцөлийн хүрээнд шийднэ.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Эйч Ди Эс” ХХК-аар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн засварын үйлчилгээнд хамааралтай болно.

Бид үйлчилгээний нөхцөлийг өөрчилж эсвэл цахим хуудсаар үзүүлж буй үйлчилгээний шинж чанаруудыг харгалзан хүссэн үедээ өөрчилж болно. Шинэчлэгдсэн хамгийн сүүлийн хувилбарыг цахим хуудас дээрх “Үйлчилгээний нөхцөл” хэсгээс үзэх боломжтой. Өөрчлөлт хийгдсэн тохиолдолд өмнөх хэрэглэгчиддээ мэдээлэх ба та үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах юм бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно.

Эдгээр нөхцлүүд нь таны Apple болон DJI “төхөөрөмж” нь бидний салбар үйлчилгээний төвийн эзэмшилд хүлээлцсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд бид таны төхөөрөмжийг засварлаж, таны үлдэгдэл төлбөрийг хүлээн авах эсвэл өөр байдлаар буцааж өгөх хүртэл үргэлжлэх болно.

Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн цуглуулж, боловсруулж, ашиглаж, хадгална. Байгууллагын нууц болон үйлчилгээний явцад олж мэдсэн мэдээлэлтэй холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомж болон энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.

Хоёр. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг

SmartCare нь Үйлчлүүлэгчийн төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах зорилгоор өөрийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, боломжит нөөц бололцоонд тулгуурлан оношилгоо, засвар үйлчилгээг гүйцэтгэнэ. Гэвч төхөөрөмжийн гэмтлийн шинж чанар, өмнөх засварын түүх, шингэн гэмтэл, механик гэмтэл, эх хавтан болон микро түвшний гэмтэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан засвар бүрэн амжилттай болох баталгаа өгөх боломжгүй тохиолдол байж болно.

SmartCare нь засвар дуусах урьдчилсан хугацааг Үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Энэхүү хугацаа нь урьдчилсан тооцоолол бөгөөд сэлбэгийн бэлэн байдал, нэмэлт гэмтэл илрэх, гуравдагч талын оролцоо, сэлбэг нийлүүлэлтийн хугацаа зэрэг шалтгаанаар өөрчлөгдөж болно.

Засварын явцад нэмэлт гэмтэл илэрсэн, нэмэлт сэлбэг шаардлагатай болсон, эсхүл анх тохиролцсон төлбөрөөс өөрчлөлт гарах нөхцөл үүссэн тохиолдолд SmartCare нь боломжит хугацаанд Үйлчлүүлэгчид мэдэгдэж, нэмэлт засварыг үргэлжлүүлэх эсэх талаар зөвшөөрөл авна.

Үйлчлүүлэгчээс үйлчилгээний нөхцөлийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зарим сэлбэг SmartCare-д бэлэн байхгүй тохиолдолд тухайн сэлбэгийг захиалах боломж, хугацаа, урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг Үйлчлүүлэгчид танилцуулна. Үйлчлүүлэгч сэлбэг захиалахаас татгалзсан тохиолдолд төхөөрөмжийг засварлахгүйгээр буцаан олгож болох бөгөөд энэ тохиолдолд хийсэн оношилгоо болон бодитоор гүйцэтгэсэн ажлын төлбөрийг Үйлчлүүлэгч төлнө.

SmartCare нь төхөөрөмж засагдаж бэлэн болсон тухай Үйлчлүүлэгчид мэдэгдсэнээс хойш гуч (30) хоногийн дотор төхөөрөмжөө авахыг Үйлчлүүлэгчээс шаардах эрхтэй. Заасан хугацаанд аваагүй тохиолдолд SmartCare нь нэмэлт сануулга хүргэх, хадгалалтын төлбөр тооцох, эсхүл холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараагийн арга хэмжээг авах эрхтэй.

SmartCare нь төхөөрөмжийг танд хүлээлгэж өгөхдөө төхөөрөмжид үзүүлсэн засвар үйлчилгээтэй хамааралтай хэсгүүдэд баталгаат хугацааг тодорхой хугацаанд өгч болно. Хэрэв тухайн төхөөрөмж нь ижил төстэй шинж чанар бүхий төхөөрөмжтэй харьцуулахад ижил түвшинд ажиллахгүй бол SmartCare нь өөрсдийн нэмэлт зардлаар яаралтай засварлах үүрэгтэй.

Дараах тохиолдолд баталгаа хүчингүй болно. Үүнд:

Тодорхой нөхцөлд SmartCare нь таны төхөөрөмжийг хамтран ажилладаг өөр засварын төв рүү илгээж, засварын ажлыг гуравдагч талд гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд эцсийн хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцна.

Гурав. Засвар үйлчилгээ хийх

Баталгаат хугацааны явцад баталгаат засварын үйлчилгээ үзүүлэхэд баталгаат засварын хүчин төгөлдөр хуудсыг /тус төвийн барааг хүлээлгэн өгсөн ажилтны гарын үсэг, тамга тэмдэгтэй/ үндэслэн үйлчилнэ. Тиймээс Та үйлчлүүлэхдээ баталгаат хуудсыг заавал эх хувиар авч ирэх шаардлагатай.

Хэрэв засварын хэрэгцээ шаардлага нь баталгаат засварын үйлчилгээнд хамаарагдахгүй хэсгүүдэд хийгдэх шаардлагатай бол тэрхүү засварыг тогтоосон засвар үйлчилгээний үнийн дагуу тооцох болно. Ямар нэгэн засварын ажил эхлэхээс өмнө бид танд төлбөрийн талаарх мэдээллийг хүргэх болно. Хэрэв төхөөрөмжийг засварлах зардлыг урьдчилж тодорхойлох боломжгүй тохиолдолд, засвар дууссаны дараа танд засварын зардлыг мэдэгдэж болно.

SmartCare нь засварын өмнө болон дараа таны төхөөрөмжид алдаа, гэмтэл байгаа эсэхийг шалгах зорилгоор туршилт /тест/ хийнэ. Алдаа дутагдал, нэмэлт засварын талаар бид танд мэдэгдэх бөгөөд тухайн нэмэлт засварыг үргэлжлүүлэхээс өмнө таны зөвшөөрлийг авах болно. Хэрэв засварын явцад өөр нэмэлт алдаа, гэмтэл илэрсэн бол SmartCare нь хариуцлага хүлээхгүй.

Үйлчлүүлэгч нь засвар хийгдсэн төхөөрөмжөө SmartCare-ийн салбар төвөөс авах, эсхүл хүргэлтээр хүлээн авах үед төхөөрөмжийн гадаад байдал, үндсэн ажиллагаа, дагалдах эд зүйлийг шалгаж авах үүрэгтэй.

Төхөөрөмжийг хүлээн авснаас хойш далан хоёр (72) цагийн дотор илэрсэн, хүлээн авах үед шууд шалгах боломжтой байсан ажиллагааны доголдол, гадаад гэмтэл, засвар хийгдсэн хэсэгтэй шууд холбоотой гомдлыг SmartCare хүлээн авч шалгана. Хэрэв тухайн доголдол нь SmartCare-ийн хийсэн засварын үйл ажиллагаатай шууд холбоотой нь тогтоогдвол нэмэлт төлбөргүйгээр засварлаж өгнө. 72 цагийн шалгах хугацаа нь баталгаат хугацааг орлохгүй бөгөөд зөвхөн төхөөрөмжийг хүлээн авсны дараах анхны шалгалт, ил доголдлын мэдэгдлийн хугацаа болно.

Засварын баталгаат хугацаа нь тухайн засварын төрөл, ашигласан сэлбэг, үйлчилгээний нөхцөлөөс хамаарч баталгааны хуудас, төлбөрийн баримт, эсхүл үйлчилгээний бичиг баримтад тусгайлан заасан хугацаагаар үйлчилнэ.

Таны төхөөрөмжид оношилгоо хийгдсэний дараагаар бидний мэдэгдсэн засварлуулах шаардлагатай зарим эд ангийг Та хэсэгчлэн засуулахаас татгалзсан ч засварын явцад бүхэлд нь засуулахаар шийдвэрээ өөрчилж болно. Энэ тохиолдолд бид шаардагдах нэмэлт зардал болон цаг хугацааг танд тооцон мэдэгдэж, харилцан тохиролцсон тохиолдолд хүссэн нэмэлт засварыг гүйцэтгэнэ.

Төхөөрөмжийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор мэдэгдэх хугацаа нь зөвхөн хүлээн авах үед шалгах боломжтой байсан ил доголдол, гадаад гэмтэл, үндсэн ажиллагааны анхны гомдолд хамаарна. Харин засварын баталгаат хугацаанд илэрсэн, SmartCare-ийн хийсэн засварын хэсэгтэй шууд холбоотой доголдлыг баталгааны нөхцөлийн дагуу тусад нь шалган шийдвэрлэнэ.

Тухайн төхөөрөмж эвдэрсэн, асахгүй, үйлдлийн систем ачаалахгүй, дэлгэц асахгүй, дэлгэцний мэдрэгч ажиллахгүй, цэнэглэгдэхгүй гэх мэт үйл ажиллагааг туршин шалгах боломжгүй нөхцлөөр хүлээлгэн өгсөн тохиолдолд мэргэжилтэн оношилгоо хийх явцад мэдэгдсэн нэмэлт асуудлуудад SmartCare хариуцлага хүлээхгүй. Дээр дурдсан тохиолдлуудад хамаарах асуудлыг засварын явцад шийдвэрлэх боломж хэрэв байгаа бол, нэмэлт цаг хугацаа болон зардлын хамт танд мэдээлэх болно.

Эх хавтан, микро түвшний засвар нь өндөр эрсдэлтэй, нарийн ажиллагаа шаардсан засварын төрөл тул засварын үр дүнг урьдчилан бүрэн баталгаажуулах боломжгүй. SmartCare нь мэргэжлийн түвшинд, боломжит бүх арга хэмжээг авч ажиллах боловч гэмтлийн шинж чанараас шалтгаалан төхөөрөмж бүрэн сэргэхгүй, нэмэлт гэмтэл илрэх, өгөгдөл сэргээгдэхгүй байх эрсдэлтэй. Ийм засвар эхлэхээс өмнө Үйлчлүүлэгчид эрсдэлийг тайлбарлаж, зөвшөөрөл авна.

Дөрөв. Төлбөрийн нөхцөл

Үйлчлүүлэгч тал үйлчилгээ авахаас өмнө төлбөрийн урьдчилгаа, засвар хийгдэж дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн дагуу ажлын 3 хоногийн дотор Үйлчилгээ үзүүлэгч “Эйч Ди Эс” ХХК-ийн дансанд шилжүүлснээр төхөөрөмжөө хүлээн авах эрхтэй болно.

Үйлчлүүлэгч тал нь засварын төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийн төлбөрийг Үйлчилгээ үзүүлэгч талд төлнө.

Ямар нэг байдлаар төлбөрийн буцаан олголт хийх шаардлага гарвал:

Үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй бусад асуудлууд гарсан тохиолдолд info@smartcare.mn хаягаар өргөдөл, хүсэлтээ бичнэ үү.

Тав. Нууцлал ба аюулгүй байдал

SmartCare нь Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, засварын явцыг мэдээлэх, төлбөр тооцоо хийх, баталгаат үйлчилгээ үзүүлэх, санал гомдол шийдвэрлэх зорилгоор цуглуулж, ашиглаж, хадгална. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хамгаална.

Засварын хүсэлт илгээхийн тулд та өөрийн нэр, имэйл хаяг болон бусад хувийн мэдээлэл, мөн засвар хийлгэх гэж буй төхөөрөмжийнхөө мэдээллийг багтаасан товч асуулга бөглөх шаардлагатай.

Хэрэв та цахим хуудаст бүртгүүлсэн эсвэл манай Үйлчилгээг авсан бол бид танд үйлчилгээний явцын мэдээ, шинэ үйлчилгээ, тусгай саналуудыг и-мэйлээр болон утсаар мэдээлэл хүргэх болно. Үйлчлүүлэгч нь ийм төрлийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Зургаа. Хариуцлага

Хэрэв гэрээний оролцогч аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлнө.

Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон болон хуулиар хамгаалсан нөгөө талынхаа нууцыг задруулснаас үүдсэн аливаа хохирол хариуцлагыг буруутай тал бүрэн хариуцаж нөхөн төлнө.

Үйлчлүүлэгч нь засвар үйлчилгээ авахаар SmartCare төвийн ажилтанд төхөөрөмжөө хүлээлгэн өгөхөөсөө өмнө өөрийн өгөгдлийг хуулбарлан нөөцөлж авсан байх шаардлагатай бөгөөд устгагдсан тохиолдолд SmartCare нь хариуцлага хүлээхгүй болно.

SmartCare нь энэ үйлчилгээний нөхцөлд тусгагдсанаас бусад шалтгаанаар үйлчлүүлэгчийн аливаа бизнесийн орлого, ашиг, хүлээгдэж буй орлого, алдагдсан боломж, нэр хүнд, алдагдал, хохирол гэх мэт аливаа шууд бус үр дагаварт хамаарах хариуцлагыг хүлээхгүй.

Долоо. Маргаан шийдвэрлэх

Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн аливаа санал гомдлыг 77067117 утсаар мөн info@smartcare.mn имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.

Энэхүү үйлчилгээтэй холбоотой харилцаанаас үүсэх аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцөлд эс хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Найм. Бусад зүйл

Хүчин төгөлдөр болох: Энэхүү үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн шалтгаанаар цуцлах, хугацаа нь дуусахаас бусад бүх тохиолдолд үйлчилгээ авсан бол хүчин төгөлдөр үйлчилнэ.

SmartCare нь үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг SmartCare.mn цахим хуудсанд байршуулснаар нийтэд мэдэгдсэнд тооцно. Өмнө нь үүссэн засварын захиалгад тухайн захиалга үүсэх үед хүчин төгөлдөр байсан нөхцөлийг баримтална, хэрэв талууд өөрөөр тохиролцоогүй бол.

Дуусгавар болох: Талууд тохирсон үүргийг зохих ёсоор бүрэн гүйцэтгэж, баталгаат хугацаа дууссанаар үйлчилгээ үзүүлэх харилцаа дуусгавар болно.

Нууцлал: Гэрээ байгуулсантай холбоотойгоор талууд шууд болон шууд бусаар мэдсэн, олж авсан, бизнесийн нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээлэл, баримт (бүх төрлийн гэрээ, хэлцэл, үнийн санал)-ыг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр аливаа гуравдагч этгээдэд амаар болон бичгээр задруулахгүй, дамжуулахгүй байх үүргийг 3 жилийн хугацаанд хүлээнэ. Үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан олж авсан, мэдсэн Үйлчлүүлэгчтэй холбоотой аливаа мэдээлэл, баримт материалын нууцлалыг чанд хадгалах, өөрийн болон бусдын ашиг сонирхолд ашиглахгүй, задруулахгүй, нийтэд ил болгохгүй байх үүрэг хүлээнэ.

Асуулт байна уу?

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, өргөдөл, гомдлыг 77067117 утсаар эсвэл info@smartcare.mn хаягаар хүлээн авна.